2020/05/20

201. Бид хэдий хэмжээний цахилгааныг хэрэглэдэг вэ?

Ахуйн хэрэглээнд хэрэглэгдэж буй цахилгааны гол хэрэглээ юу болох, юунд хамгийн ихээр цахилгаан зарцуулдаг бэ?

2014 оны байдлаар Их Британид өрхийн цахилгааны хэрэглээ 4000 квт буюу 3940 квт байгаа нь дэлхийн дунджаас /3370 квт/ даруй 20% өндөр байгаа болно.

Өрхөд ногдох цахилгааны дундаж хэрэглээ

Америкийн жирийн өрхүүд жилд дунджаар 12300 квт, Канадад 11000 квтц, Австраличууд 7000 квт цахилгаан хэрэглэж буйтай харьцуулахад Их Британийн хэрэглээ нь төдийлөн их бус байгаа нь халаалтыг үндсэндээ хийгээр шийдсэн, эйркондишн өргөн тархаагүйтэй холбоотой.

Их Британийн өрхүүд Европын өрхүүдтэй үндсэндээ адилхан хэмжээний /3600 квт/ цахилгаан хэрэглэж буй бол Хятадууд 2 дахин бага 1500 квт цахилгаан хэрэглэж байна. Тоо бүртгэлээс Непалд 320 квт буюу хамгийн бага цахилгаан хэрэглэдэг гэж гарчээ.

Их Британичуудын хувьд өрхүүд дунджаар 3940 квт цахилгаан хэрэглэж буй боловч энэ нь орон сууцны төрлүүдээс хамааран өөр өөр зарцуулалттай болно. Өөрөөр өрхүүд орон сууцны төрлөөсөө хамааруулаад хамгийн багадаа 2779 квт, хамгийн ихдээ 4153 квт цахилгаан хэрэглэж байна. Эндээс мэдээж байр орон сууц жижиг байх тусмаа бага цахилгаан хэрэглэж байна.
Тэгвэл одоо цахилгааныг чухам юунд түлхүү хэрэглэж буйг сонирхож үзье. Ингэхийн тулд өрхүүдийн цахилгааны хэрэглээ 24 цагийн турш хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг харьцуулж үзье.
Эндээс харахад ердийн Их Британийн өрхийн цахилгааны хэрэглээ орой 6-7 цагийн орчимд хоол хийх, гэрэлтүүлэг, зурагт тв зэргийн хэрэглээнээс болж оргил үедээ хүрдэг байна. Мөн эндээс бүх хүн унтсан шөнийн хамгийн идэвхгүй үед ч хамгийн багадаа 250 квт-ийн хэрэглээ байсаар байгааг харж болно.

Харин одоо 2014 онд бүтэн жилийн хугацаанд Их Британийн өрхүүд жилд хэдий хэмжээний цахилгаан хэрэглэсэн болохыг харуулъя. Эндээс хамгийн ихээр цахилгаан зарцуулсан нь хөргөгч, тэгээд гэрэлтүүлэг, тэгээд ахуйн хэрэглээ, хоол хийхэд, угаалга хийхэд тус тус зарцуулжээ.
Плазм ТВ 658 квт/жил, ЛСД 199 квт/жил, уламжлалт CRT дэлгэц 118 квт/жил цахилгаан зарцуулдаг гэдэг тооцоо байдаг ч технологийн хувьд асар хурдтай шинэчлэгдэж илүү хэмнэлттэй дэлгэцүүд гарч ирсэн, жишээ нь 32 инчийн ЛЕД дэлгэц 50 квт/жил, 42 инчийн ЛЕД 80 квт/жил, 70 инчийн ЛЕД 150 квт/жил цахилгаан хэрэглэдэг.

Хөргөгч нь өөрийн байрлал, хэмжээ, зориулалтаас хамаараад 162 квт/жил-ээс 427 квт/жил маш өргөн мужид цахилгааныг хэрэглэдэг. Сүүлийн үеийн А+ үнэлгээтэй хөргөгчүүд цахилгааныг харьцангуй хэмнэлттэй хэрэглэдэг бөгөөд жишээ нь зөвхөн хөлдөөгч нь хамтдаа хөргөгчүүд 100 квт/жил, босоо хэлбэрийн дан хөлдөөгч нь 200 квт/жил, америк маягийн хэт том хөргөгчүүд нь 400 квт/жил хэрэглэнэ.

Компьютерын хувьд ширээний дисктоп компьютерууд 150 квт/жил, лептор 30 квт/жил, таблетууд 12 квт/жил, гар утас 2 квт/жил-ээс бага цахилгаан хэрэглэнэ. Принтер нь 160 квт/жил, модем 60 квт/жил, сканер 20 квт/жил хэрэглэсэн байна.

Гэрэлтүүлгийн хувьд 60 Вт-ийн улайсдаг ламп ашиглан өдөрт 2 цаг гэрэлтүүлэгт ашиглахад 44 квт/жил, галогены лампыг мөн ижилхэн 700 люменсын гэрэлтүүлэг гаргах зорилгоор өдөрт 2 цаг ашиглахад 31 квт/жил, эрчим хүчний хэмнэлттэй CFL лампыг ижил хэмжээний гэрэлтүүлэгт ашиглавал 9 квт/жил, ЛЕД гэрэл ашиглавал 6квтц/жил болно.

Их Британийн өрх гэрүүд жилд 270 удаа угаалга үйлдэж дунджаар нэг удаад 0,6квт цахилгаан зарцуулдаг тул угаалгад 166 квт/жил цахилгаан хэрэглэдэг. Харин хатаагчийг жилд 150-аад удаа ашиглаж түүнд 394 квт/жил цахилгаан зарцуулж байна.

Хоол хийхэд жилд 317 квт/жил цахилгаан зарцуулдаг бөгөөд үүнээс пэч 56 квт, аяга угаагч 294 квт, ус буцалгагч 167 квт, плиткэнд 266 квт, зуух шарагч шүүгээнд 317 квт цахилгаан зарцуулж байна. Мөн сэнсэнд 46 квт, үс хатаагчид 26 квт, агаар чийгшүүлэгчид 525 квт цахилгаан зарцуулж байна.

Та халаалтад хэдий хэрийн эрчим хүч зарцуулдаг вэ? Өөрөөр хэлбэл хэдий хэмжээний дулааныг та хэрэглэдэг вэ? Гэрийг халаахад хэдий хэмжээний эрчим хүч шаардагддаг вэ?

Хүмүүс хэдий хэмжээний мөнгө халаалтад зарцуулж буйгаа мэддэг боловч хэдий хэмжээний энергийг халаалтад зарцуулж буйгаа төдийлөн мэддэггүй. Ер нь бага зардлаар халаах боломж байдаг уу?
Гэрийг халаахад хэрэглэгдэх энергийг хэмжих нь... Зөөлөн уур амьсгалтай нөхцөлд ердийн байр жилийн дотор 5000 квт-аас 30000 квт энергийг халаалтад зарцуулдаг. Та халаалтдаа байгалийн хий, түлш, цахилгаан өөр юуг ч ашиглаж болно. Гол нь энэ нь хэмжигдэхүйц байх ёстой.

Хэрэв халаалтдаа та цахилгаан эсвэл байгалийн хийг ашиглаж буй бол эдгээрийг бас ердийн ахуйн хэрэглээндээ /ус халаах, хоол хийх, гэрэлтүүлэг, цахилгаан хэрэгслүүдийг ажиллуулах г.м/ ч давхар ашиглаж болдог. Учир нь халаалт нь улирлын чанартай байдаг учраас ахуйн нөхцөлд өөр эрчим хүчийг халаалтад ашиглах нь бага зэрэг төвөгтэй.

Зөвхөн цахилгааныг ашиглаж бүгдийг хийдэг гэж үзье. Жишээ нь та жилд 16000 квт цахилгааныг гэрэлтүүлэг, ахуйн хэрэглээ, хоол унд хийх, халаалтад зарцуулдаг гэе. Үүний 6000 квт-ыг 12 сард зөвхөн ахуйн хэрэглээнд 10000 квт-ыг нь 6 сарын халаалтад зарцуулдаг байг.

Мэдээж янз бүрийн эрчим хүчийг хэрэглэхэд бүгд өөр өөрийн нэгжтэй ч бүгдэд ойлгомжтой болгох үүднээс ганц квт гэсэн нэгжийг хэрэглэе. Үүний тулд дараах шилжүүлгийг ашиглаж болно.

Дулаан (term) х 29,3 = квт
Тосны эквивалент тонн (tonn of oil equivalent, toe) х 11,630 = квт
Гигажолю (Gigajoule, GJ) х 278 = квт
Килокалор (Kilocalorie) х 0,00116 = квт

Эндээс та юуг ашиглаж эрчим хүч гаргасан тэр нь 10000 квт байх ёстой хэмээн тооцох болно гэсэн үг.

2010 онд Европын орнууд хэдий хэмжээний эрчим хүчийг орон сууцны халаалтад зарцуулсныг харж болно.

Энэ хүснэгтээс та жилд 10000 квт-ыг орон сууцаа халаахад ашиглаж буй бол дундаж Итали өрхтэй адилхан байна гэсэн үг. Хамгийн хүйтэн өвөлтэй орон Дани бол хамгийн дулаахан орон нь Португали, Испани байх жишээний.

Мэдээж орон сууцнууд ялгаатай хэмжээтэй. Орон сууцны хэмжээнээс хамаараад халаалтад зарцуулах энерги харилцан адилгүй. Стандартаар орон сууцны метр квадрат талбайг халаах дулааныг жишиг болгон авдаг. Жишээ нь жилд 10000 квт энергиэр 100 м.кв орон сууцыг халаасан бол таны жилийн хэрэглээг 100 квт/м.кв хэмээн тэмдэглэнэ.

Хэрэв энэ нэгжийг ашиглавал Европын орнууд жилд орон сууцны халаалтад хэдий хэмжээний энерги зарцуулдгийг тогтоож болно.
Хэрэв ингэж тооцвол жилд 10000 квт энергиэр 100 м.кв талбай халаадаг өрх Гректэй адилхан хэмээн өөрчлөгдөнө.

Та хэдий хэмжээний дулааныг орон сууцаа халаахад зарцуулах ёстой вэ гэдгийг нарийн тооцож гаргахын тулд одоо өөрийн орон нутгийн өдрийн хэм хэмээн нэрлэгдэх хэмжигдэхүүнийг мэдээд харьцуулж үзэх шаардлагатай. Хэрэв уур амьсгалын зөрүүтэй байдлыг тооцоолж үзвэл сая Европын улсууд хэдий хэмжээний эрчим хүчийг халаалтад зарцуулж буйг үнэн зөв тогтоож болно.
Энэ судалгаа нь ерөнхийдөө орон сууцаа халаахад хэдий хэмжээний энерги зарцуулагддаг вэ гэсэн дараах зураглалыг бидэнд гаргаж өгсөн юм. Хэдийгээр шинэ технологиор м.кв-ыг халаахад 100 квт энерги хангалттай хэмээн үздэг ч орчин үеийн пассив элементүүдийг ашиглаж 15 квт эрчим хүчээр энэ талбайг дулаанаар хангах хүртэл технологийн маш өргөн боломжтой болно.